“Нью Семетри”ХХКомпани нь 2006 онд үүсэн байгууллагдсан цагаасаа хойш оршуулгын одоогийн байдлыг олон улсын жишигт хүргэх зорилгоор шинэ дэвшилтэт технологийг уламжлалт зан үйлтэй хослуулсан үйлчилгээ бүхий далд оршуулгын газрыг Улаанбаатар хотын баруун зүгт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Шүлэг уул”-ын энгэрт “ДУРСГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” – г мөн Улаанбаатар хотын зүүн зүгд Төв аймаг Сэргэлэн сумын 1-р баг “Баян уул”-ын энгэрт “ДИВААЖИНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” хэмээн наран энгэр ээвэр, эрт дээр үеэсээ жанлав сайтай хэмээн нэрийдэж ирсэн газруудад буяны үйл ажиллагаагаа явуулж байна.
Эдүгээ “Нью Семетри” ХХК-ий шинэ оршуулгын газрууд нь хөрсний бохирдолгүй, төв замтай холбосон засмал замтай, орчины гэрэлтүүлэгтэй, тохижилт сайтар хийгдсэн цэцэрлэгт хүрээлэн бүхий зориулалтын хашаа, байнгын харуул хамгаалттай буяны төв цогцолбор юм.