Форвард Моторс компанитай хамтран ажилладаг Монгол, Япон , Америк, Герман улсын компаниуд болон авто машин эзэмшигчиддээ компанийхаа нийт ажилтан албан хаагчынхаа өмнөөс ажлын өндөр амжилт хүсч алтан шар зам тань өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Манай байгууллага нь 1999 оноос хойш ТЕХНИКИЙН ДЭВШИЛД ХАМТДАА уриатайгаар Япон авто машин сэлбэгийн худалдаа бөөний худалдаа зсавар үйлчилгээ технизийн мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулж байна. Бидний эрхэлж буй ажил өөрийн онцлогтой. Авто сэлбэгийн худалдаа бол хүний амь нас, эрүүл мэнд, эд материалтай шууд холбоотой. Ялангуяа явах анги, тоормоз болон жолооны удирдлагын сэлбэг заавал оригнал байх шаардлагатай.
Нэмэлт Мэдээлэл
Хуурамч, найдваргүй, үүргээ гүйцэтгэхээ больсон сэлбэгээс болж таны авто машин жолооч таны хяналтаас гарч та болон таньтай хамт яваа зорчигчдөд төдийгүй замын хөдөлгөөнд оролцогч бусдын амь насанд аюул учруулах, эд материалын хохиролд хүргэх хор нөлөөтэй байдаг. Монгол орны хувьд өргөн уудам газар нутагтай, агаарын хэмийн хувьд халуун хүйтний зөрөө ихтэй учраас авто машины эд ангиудад дуураймал сэлбэг тавьсан тохиолдолд эвдрэв гарвал амь насанд аюул учруулах магадлал өндөртэй. Тэгвэл “Форвард Моторс” компани таньд зүгээр нэг авто сэлбэг биш аюулгүй байдлыг худалдаж байдаг онцлогтой.