1930 онд 40 настай Харланд Сандерс тухайн үед ажиллуулж байсан бензин колонктоо өөрийн тусгай нууц жороор амталсан амтат шарсан тахиагаа анх жуулчидад амтлуулж амжилтын гараагаа эхлүүлж байжээ. Амбан захирагчаасаа цоллуулсан хурандаа цолоор өөрийгөө эрчилсэн тэрээр тэтгэвэрт гарах хугацаагаа 10 жилээр хойшлуулсны үр дүнд Америк болон Канад улсад 600 гаруй франчайз ресторантай болсон байв. Өдгөө дэлхийн 130 гаруй оронд өдөрт 12 сая гаруй үйлчлүүлэгчдэд баяр хөөр авчирсаар байгаа KFC нь 2013 оны 5 сард Монголын хэрэглэгчиддээ албан ёсоор үүд хаалгаа нээсэн бөгөөд нээгдсэн цагаасаа хойш шунан дурлам амтат шарсан тахианд дуртай хүн бүхний сайшаалыг хүртсээр өдгөө 4 салбараа амжилттай нээнэ үйл ажиллагаагаа явуулж байна.

Яагаад KFC?

Хаалгаар гарсан урт дараалал, амнаас ам дамжсан яриа, мянга мянган хэрэглэгчдийн чөлөөт онлайн орчин KFC фэйсбүүк хуудаснаас харвал KFC олон улсын стандарт, чанартай бүтээгдэхүүн, шунан дурлам амтаараа Монголын хэрэглэгчидэд хүрч чадсан юм. Тиймдээ ч KFC тав тухтай орчинд амтат шарсан тахиагаа хэрэглэгчиддээ хүргэхийн тулд анх нээгдэж байсан цагаасаа эхлэн олон улсын стандарт, чанар шаардлагыг баримтлан хэрэглэгч бүрт хүрэхээр өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Хүн бүхний дуртайшунан дурламамт, чанар баталгааг санал болгодог KFC эхний салбараа Төв номын сангийн эсрэг талд “Бизнес Плаза” төвийн урд талд нээж байсан бол өнөөдөр “KFC Смарт” салбар, “KFC Сөүлийнгудамж” “KFC Тэнгис” салбарууднээгдэн, нууц жороор бүтсэн шарсан тахианы амтанд дурлагсдын тоо өссөөр байна.

Нэмэлт мэдээлэл

КFC түргэн үйлчилгээтэй сүлжээ рестораннь Монгол дахь анхны “tech-savvy” буюу орчин үеийн технологийн шийдэл бүхий рестораны интерьер дизайнтай, Wi-Fi, гар утас цэнэглэгч, фото зураг авахуулах хэсэг болон eye-click интерактив тоглоом зэргээр тоноглогдон, өглөөний 10.00-аас шөнийн 23.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. KFC нь гэрбүл, найзнөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн тохиромжтой амтат шарсан тахианы олон улсын түргэн үйлчилгээтэй сүлжээ ресторан юм.