“Стандарт-Инженеринг” ХХК нь 2010 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагааг явуулж байна.main-logo

Манай компан байгуулагдсан цагаасаа хойш хувийн болон үйлдвэрийн барилга угсралт, эрчим хүчний барилга угсралт, барилгын салхивч агааржуулалт, холбоо дохиолол, гадаад дотоод худалдаа, халаалт, хөргөлт, агааржуулалтын сэлбэг, тоног төхөөрөмжийг нийлүүлэх суурилуулж угсрах ажлуудыг хийж байна. Бид үйл ажиллагаандаа холбогдох стандарт норм дүрмийг баримтлан орчин үеийн шинэлэг техник технологийг нэвтрүүлж ажилласанаар Монгол улсын барилга, дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмэрээ оруулж ирсэн үндэсний компаний нэг юм.

“Стандарт-Инженеринг” ХХК нь нийгэмдээ хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй бизнес явуулахыг эрхэмлэн ажилладаг бөгөөд, бидний амжилтын үндсийг оновчтой менежмент, нийгэм эдийн засагт өндөр ашиг тустай үйлдвэрлэл үйлчилгээ, хөгжигч хүний нөөц гэж тодорхойлж болно. Нийт ажилчдын 30% нь тухайн салбартаа олон жилийн туршлагатай, мэргэшсэн ажилчид байдаг. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээн байгуулалтын ажилд зөвхөн монгол ажилчдаа авч тогтвортой ажлын байраар хангах бодлогыг баримталж ирсэн. Ийнхүү Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр байна.