“Хөх цав” цементийн үйлдвэр

“Монголын алт” /МАК/ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “Хөх цав”-ын цементийн үйлдвэрийн хяналт удирдлагын байрны агаар сэлгэлт, үйлдвэрийн барилга байгууламжийн агааржуулалтын системийн сараалжыг үйлдвэрлэх, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэв.

KFC – Сансар салбар

Стандарт Инженеринг ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 1-р хороо, Их тойруу гудамж, KFC түргэн үйлчилгээтэй рестораны дотор, арын хэсэгт, мөн зоорийн давхарт тус тус хөргөлтийн камер угсарч суурилуулан иж бүрнээр нь хүлээлгэн өглөө.

TransWest LLC

Трансвест Монголиа ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Энэхүү онцгой эрхийн хүрээнд Трансвест нь Комацу компанийг бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлалт гэх мэт үйлчилгээн дээр бүрэн төлөөлөн ажиллах эрхтэй байдаг.

Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компаний охин компани юм.

Нэмэлт Мэдээлэл

Трансвестын Засвар Үйлчилгээний хэлтэс нь гагнуур, өрөмдлөг, цахилгаан болон механикийн ажлыг хийж гүйцэтгэх техник мэргэжлийн боловсон хүчин болон үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан болно.

Трансвест Монголиа ХХК нь хүрээлэн буй нийгэмдээ өөрсдийн хувь нэмрийг оруулахыг чухалчилж үздэг бөгөөд компаний бодлого болон өдөр тутмын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагыг чухалчлан тусгасан байдаг. Бид “Эрүүл Аюулгүй Ажлын Байр” уриан дор өөрсдийн албан хаагчдын эрүүл ахуй болон амьдралын зөв хэв маягийг тогтоох тал дээр танин мэдэхүйн сургалт, семинарыг тогтмол явуулдаг билээ.