KFC Хангарьд

1930 онд 40 настай Харланд Сандерс тухайн үед ажиллуулж байсан бензин колонктоо өөрийн тусгай нууц жороор амталсан амтат шарсан тахиагаа анх жуулчидад амтлуулж амжилтын гараагаа эхлүүлж байжээ. Амбан захирагчаасаа цоллуулсан хурандаа цолоор өөрийгөө эрчилсэн тэрээр тэтгэвэрт гарах хугацаагаа 10 жилээр хойшлуулсны үр дүнд Америк болон Канад улсад 600 гаруй франчайз ресторантай болсон байв. Өдгөө дэлхийн 130 гаруй оронд өдөрт 12 сая гаруй үйлчлүүлэгчдэд баяр хөөр авчирсаар байгаа KFC нь 2013 оны 5 сард Монголын хэрэглэгчиддээ албан ёсоор үүд хаалгаа нээсэн бөгөөд нээгдсэн цагаасаа хойш шунан дурлам амтат шарсан тахианд дуртай хүн бүхний сайшаалыг хүртсээр өдгөө 4 салбараа амжилттай нээнэ үйл ажиллагаагаа явуулж байна.

Яагаад KFC?

Хаалгаар гарсан урт дараалал, амнаас ам дамжсан яриа, мянга мянган хэрэглэгчдийн чөлөөт онлайн орчин KFC фэйсбүүк хуудаснаас харвал KFC олон улсын стандарт, чанартай бүтээгдэхүүн, шунан дурлам амтаараа Монголын хэрэглэгчидэд хүрч чадсан юм. Тиймдээ ч KFC тав тухтай орчинд амтат шарсан тахиагаа хэрэглэгчиддээ хүргэхийн тулд анх нээгдэж байсан цагаасаа эхлэн олон улсын стандарт, чанар шаардлагыг баримтлан хэрэглэгч бүрт хүрэхээр өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Хүн бүхний дуртайшунан дурламамт, чанар баталгааг санал болгодог KFC эхний салбараа Төв номын сангийн эсрэг талд “Бизнес Плаза” төвийн урд талд нээж байсан бол өнөөдөр “KFC Смарт” салбар, “KFC Сөүлийнгудамж” “KFC Тэнгис” салбарууднээгдэн, нууц жороор бүтсэн шарсан тахианы амтанд дурлагсдын тоо өссөөр байна.

Нэмэлт мэдээлэл

КFC түргэн үйлчилгээтэй сүлжээ рестораннь Монгол дахь анхны “tech-savvy” буюу орчин үеийн технологийн шийдэл бүхий рестораны интерьер дизайнтай, Wi-Fi, гар утас цэнэглэгч, фото зураг авахуулах хэсэг болон eye-click интерактив тоглоом зэргээр тоноглогдон, өглөөний 10.00-аас шөнийн 23.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. KFC нь гэрбүл, найзнөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн тохиромжтой амтат шарсан тахианы олон улсын түргэн үйлчилгээтэй сүлжээ ресторан юм.

TransWest LLC

Трансвест Монголиа ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Энэхүү онцгой эрхийн хүрээнд Трансвест нь Комацу компанийг бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлалт гэх мэт үйлчилгээн дээр бүрэн төлөөлөн ажиллах эрхтэй байдаг.

Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компаний охин компани юм.

Нэмэлт Мэдээлэл

Трансвестын Засвар Үйлчилгээний хэлтэс нь гагнуур, өрөмдлөг, цахилгаан болон механикийн ажлыг хийж гүйцэтгэх техник мэргэжлийн боловсон хүчин болон үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан болно.

Трансвест Монголиа ХХК нь хүрээлэн буй нийгэмдээ өөрсдийн хувь нэмрийг оруулахыг чухалчилж үздэг бөгөөд компаний бодлого болон өдөр тутмын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагыг чухалчлан тусгасан байдаг. Бид “Эрүүл Аюулгүй Ажлын Байр” уриан дор өөрсдийн албан хаагчдын эрүүл ахуй болон амьдралын зөв хэв маягийг тогтоох тал дээр танин мэдэхүйн сургалт, семинарыг тогтмол явуулдаг билээ.

Ньюсеметри ХХК

“Нью Семетри”ХХКомпани нь 2006 онд үүсэн  байгууллагдсан цагаасаа хойш оршуулгын одоогийн байдлыг олон улсын жишигт хүргэх зорилгоор шинэ дэвшилтэт технологийг уламжлалт зан үйлтэй хослуулсан үйлчилгээ бүхий далд оршуулгын газрыг Улаанбаатар хотын баруун зүгт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Шүлэг уул”-ын  энгэрт “ДУРСГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” – г мөн Улаанбаатар хотын зүүн зүгд Төв аймаг Сэргэлэн сумын 1-р баг “Баян уул”-ын энгэрт “ДИВААЖИНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” хэмээн  наран энгэр ээвэр,   эрт дээр үеэсээ жанлав сайтай хэмээн нэрийдэж ирсэн  газруудад буяны үйл ажиллагаагаа  явуулж байна.

Эдүгээ “Нью Семетри” ХХК-ий шинэ оршуулгын газрууд нь хөрсний бохирдолгүй, төв замтай холбосон засмал замтай, орчины  гэрэлтүүлэгтэй,  тохижилт сайтар хийгдсэн цэцэрлэгт хүрээлэн бүхий зориулалтын хашаа, байнгын харуул хамгаалттай буяны төв цогцолбор юм.